ГЭРЛЭЛТ ЦУЦЛУУЛЖ, ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГ ГАРГУУЛАХ, ЭД

ХӨРӨНГӨ ХУВААЛГАХ ТУХАЙ НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАГВАР

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундыншүүхэд нэхэмжлэл гаргах нь

 

Огноо Мандал сум

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг …. сум …-р баг, …. дугаар байрны........... ийн..... тоотод оршин суух, А овогтой Б Харилцах утас :......... / гэр /.......................... / гар утас / /ажлын газрын хаяг/

Хариуцагч: Сэлэнгэ аймаг ……… сум ………-р баг.......... ийн ...... тоотод суух, Д овогтой Г Харилцах утас :.............. / гэр /.................... / гар утас / /ажлын газрын хаяг/

 

Нэхэмжлэлийн үндэслэл А.Б миний бие нь 1990 онд Д.Г–тэй танилцан улмаар 1994 оны 10 дугаар сарын 01-нд гэрлэлтийн …… тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүү Г.Д, 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдөр охин Г.Г нар төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2000 оноос салж тусдаа амьдрах болсон юм. Тэр үеэс хойш хүү охин хоёр маань эх Д.Г-ийн асрамжинд амьдарч өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Г.Д, охин Г.Г нарыг миний асрамжинд үлдээж, эцэг Д.Г-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн ХХ-р хороо ХХ-р байр ХХ тоот …. өрөө байр, Pajero маркийн суудлын автомашинаас надад болон 2 хүүхэддээ ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна.

 

 

Нэхэмжлэлд хавсаргасан баримт бичиг:

1. Нэхэмжлэл 2 хувь

2. Багийн засаг даргын тодорхойлолт /ам бүлийн/

3. Гэрлэлтийн баталгааны хуулбар нотариатаар баталгаажуулсан 1 хувь

4. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар нотариатаар баталгаажуулсан 1 хувь

5. Бага насны хүүхдийн эрүүл мэнд өсөн бойжиж буй эмнэлэгийн магадлагаа, сургуулийн тодорхойлолт.

6. Хуваалгах эд хөрөнгийн гэрчилгээнүүдийн нотариатаар баталгаажуулсан хуулбар – 2 хувь

7. Иргэний үнэмлэхний хуулбар 1 хувь ( нотариатаар баталгаажуулсан )

8. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

( Хаан банк-130400941 тоот дансанд төг гүйлгээний утга: "Улсын тэмдэгтийн хураамж ……-с )

 

Татаж авах

 
 

Шүүхийн Мэдээлэл лавлагааны алба 02364743905
Веб сайт: http://www.court.zuunkharaa.se.gov.mn/ 
2014 он


Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Шүүгчийн бүлгийн сургалт амжилттай өндөрлөлөө
Шүүгчийн бүлгийн сургалт амжилттай өндөрлөлөө

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчдэд эрдэм шинжилгээний судалгаа хийхэд зайлшгүй шаардлагатай мэдлэг, ур чавдар эзэмшүүлэх, бие даан болон бүлгээр суралцах боломж, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2017 ...

БНСУ-ын Койкагийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
БНСУ-ын Койкагийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, Шүүхийн гадаад харилцааны хэлтсийн дарга Ч.Халиун нар БНСУ-ын Койкагийн төлөөлөгчдийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны ...

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна
Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна

  НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО       Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан Хууль зүй, дотоод хэргийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Эрүүгийн ...

ЭМГЭНЭЛ
ЭМГЭНЭЛ

 Самбуугийн ОРОЛМАА /1964-2017/   Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Самбуугийн Оролмаа нь хүнд өвчний улмаас 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ...

Зургийн цомог