МОНГОЛ УЛСЫН
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН
ТОГТООЛ

2007 оны 10 дугаар сарын 19                                       Дугаар 68                                          Улаанбаатар хот 
 



"Шүүхийн мэдээлэл, лавлагааны албаны
 ажиллах журам”-ыг батлах тухай

Шүүхийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.3, 63.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:

1. ”Шүүхийн мэдээлэл, лавлагааны албаны ажиллах журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, "Мэдээлэл, лавлагаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт”-ыг 2, 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэ журмыг 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

3. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2002 оны 68 дугаар тогтоолын 2 дахь заалтыг хүчингүйд тооцсугай. 



                                   ДАРГА
С.БАТДЭЛГЭР

                                         ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН
                                   БИЧГИЙН ДАРГА
Н.ГАНБАЯР
 
 





Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2007 оны 
10 дугаар сарын 19-ний өдрийн 68    
  дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт



ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ, ЛАВЛАГААНЫ
АЛБАНЫ АЖИЛЛАХ ЖУРАМ


Нэг. Шүүхийн мэдээлэл, лавлагааны албаны зорилт, 
зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл

1.1.Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах, шүүхэд хандаж буй иргэн, хуулийн этгээдэд шаардлагатай мэдээллийг өгөх, шүүн таслах ажиллагаа хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэх, бүх шатны шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын албатай мэдээллийг компьютерийн сүлжээгээр солилцоход Шүүхийн мэдээлэл, лавлагааны албаны үйл ажиллагаа чиглэгдэнэ.
1.2. Энэхүү журмаар Шүүхийн мэдээлэл, лавлагааны албаны бүтэц, гүйцэтгэх ажлын чиглэлийг тодорхойлно.
1.3. Мэдээлэл, лавлагааны алба нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
а/ Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд шуурхай мэдээлэх, нээлттэй байлгах;
б/ Шүүхэд хандаж буй иргэн, хуулийн этгээдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой мэдээллийг өгөх;
в/ Шүүхийн үйл ажиллагаатай холбоотой бусад мэдээ, мэдээллийг өгөх, шүүхээс эрхлэн гаргаж буй ном товхимол, сэтгүүлийг олон нийтэд сурталчлах;
г/ Холбогдох хууль, тогтоомжийн талаар мэдээлэл өгөх;
д/ Шүүхийн архивыг хариуцан ажиллуулах;
1.4. Мэдээлэл, лавлагааны алба нь шүүхийн Тамгын газар, хэлтсийн бүтцэд багтах бөгөөд орон тоо, албан тушаалын нэр, ангилал, зэрэглэлийг Шүүхийн Ерөнхий зөвлөл тогтооно. 
1.5 Мэдээлэл, лавлагааны албыг мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн хариуцан ажиллах бөгөөд тухайн шүүх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд шүүгч, ажилтнуудаас бүрдсэн алба байгуулж, дарга, мэдээлэл, лавлагаа хариуцсан мэргэжилтэн гэсэн бүтэцтэйгээр ажиллаж болно. 
1.6. Мэдээлэл, лавлагаа хариуцсан мэргэжилтэн нь тамгын газар, хэлтэс болон албаны даргын өмнө ажлаа хариуцан тайлагнана. 
1.7. Мэдээлэл, лавлагааны алба нь шүүхийн номын сан, төрөлжсөн мэдээллийн нэгдсэн сантай байна. 
1.8. Мэдээлэл, лавлагааны алба нь бүх шатны шүүхийн нэгдүгээр давхарт, олон нийтэд харагдахуйц ил газар байрлах ба "Шүүхийн мэдээлэл, лавлагааны алба” гэсэн хаягийг тодоор бичиж байрлуулна. 

Хоёр. Мэдээлэл, лавлагаа хариуцсан мэргэжилтний ажил, үүрэг

2.1. Мэдээлэл, лавлагаа хариуцсан мэргэжилтэн нь шүүхийн үйл ажиллагаатай холбоотой дараах төрлийн мэдээлэл, лавлагаа өгөх үүрэгтэй. Үүнд:
- нэхэмжлэлийн бүрдүүлбэр, загвар; 
- нэхэмжлэл, гомдол, хүсэлт, өргөдлийг хэрхэн гаргах;
- тэмдэгтийн хураамж төлөх банк, дансны дугаар;
- хэргийн оролцогчдын эрх, үүрэг;
- хэрэг, маргаан тухайн шүүхэд хэзээ ирсэн, хэнд хуваарилагдсан; 
- тухайн хэрэг, маргааныг шийдвэрлэх хуулийн хугацаа;
- шийдвэрлэгдсэн хэргийн шийдвэр, тогтоол, магадлалын дугаар, огноо;
- шүүхийн шийдвэр, тогтоол, магадлалын хуулбарыг хэнээс авч болох;
- давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах хугацаа;
- давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол хэрхэн гаргах талаар;
- холбогдох хуулийн талаарх мэдээлэл;
2.2. Мэдээлэл, лавлагаа хариуцсан мэргэжилтэн нь иргэн, хуулийн этгээдэд хууль зүйн зөвлөгөө өгөх үүрэг хүлээхгүй.
2.3. Аймгийн шүүхийн болон аймгийн төвөөс тусдаа байрладаг сум дундын шүүхийн мэдээлэл, лавлагаа хариуцсан мэргэжилтэн нь архивыг хариуцан ажиллуулна.
2.4. Аймгийн төвөөс тусдаа байрладаг сум дундын шүүхийн болон дүүргийн шүүхийн мэдээлэл, лавлагаа хариуцсан мэргэжилтэн нь хэрэг, бусад баримтыг нэгдсэн журмаар аймаг, нийслэлийн шүүхийн архивт шилжүүлэх ажлыг хариуцан зохион байгуулна.
2.5. Мэдээлэл, лавлагаа хариуцсан мэргэжилтэн нь "Шүүхийн мэдээллийн самбар”-ыг ажиллуулах бөгөөд үйл ажиллагааны хүрээн дэх бусад ажлыг эрхлэн гүйцэтгэнэ.
2.6. Нэхэмжлэл бичих загвар, нэхэмжлэлийн бүрдүүлбэр, тэмдэгтийн хураамжийн хуулийн холбогдох заалт, торгууль, хураамж төлөх дансны дугаар, шүүхийн удирдлагаас иргэдийг хүлээн авч уулзах хуваарь, шүүх хуралдааны тов зэргийг "Шүүхийн мэдээллийн самбар”-т заавал байрлуулна.
2.7. Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл болон бусад шүүх эрх мэдлийн байгууллагаас эрхлэн гаргадаг "Монголын төр эрх зүй”, "Дээд шүүхийн мэдээлэл”, "Шүүхийн шийдвэрийн эмхэтгэл”, "Шүүх эрх мэдэл” сэтгүүл болон бусад ном, хэвлэлийн талаар мэдээлэл өгнө.
2.8. Шүүхийн үйл ажиллагааны талаар төрөлжсөн санд ороогүй мэдээллийг иргэн, хуулийн этгээд авахыг хүсвэл ямар албан тушаалтантай уулзах, уулзалтын цагийн хуваарь, уг мэдээлэл байгаа вэб сайтын хаяг зэргийг мэдээлнэ. 
2.9. Шүүх, шүүгч, ажилтны талаар хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр гарсан мэдээ, баримтын талаар шүүхийн удирдлагад тухай бүрт нь танилцуулна.    
2.10. Мэдээлэл, лавлагаа хариуцсан мэргэжилтэн нь өөрийн үйл ажиллагаандаа Шүүхийн Ерөнхий зөвлөл болон шүүхийн тамгын газар, хэлтсээс гаргасан тогтоол, шийдвэр, заавар, ажлын байрны тодорхойлолт зэргийг мөрдлөг болгон ажиллана.
2.11. Мэдээлэл, лавлагаа хариуцсан мэргэжилтэн нь архивыг хариуцан ажиллахдаа Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс баталсан журмыг мөрдлөг болгоно. 
2.12. Мэдээлэл, лавлагаа хариуцсан мэргэжилтэн нь шүүхийн номын санг хариуцан ажиллуулж, шүүгч, ажилтнуудыг холбогдох мэргэжлийн ном, гарын авлагаар хангана.
2.13. Мэдээлэл, лавлагаа хариуцсан мэргэжилтэн нь Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын алба болон бусад шүүхүүдтэй ажлын цагаар онлайнаар байнга холбогдож шаардлагатай мэдээлэл солилцож, хүлээн авч байна. 

---оОо---


 

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Шүүгчийн бүлгийн сургалт амжилттай өндөрлөлөө
Шүүгчийн бүлгийн сургалт амжилттай өндөрлөлөө

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчдэд эрдэм шинжилгээний судалгаа хийхэд зайлшгүй шаардлагатай мэдлэг, ур чавдар эзэмшүүлэх, бие даан болон бүлгээр суралцах боломж, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2017 ...

БНСУ-ын Койкагийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
БНСУ-ын Койкагийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, Шүүхийн гадаад харилцааны хэлтсийн дарга Ч.Халиун нар БНСУ-ын Койкагийн төлөөлөгчдийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны ...

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна
Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна

  НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО       Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан Хууль зүй, дотоод хэргийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Эрүүгийн ...

ЭМГЭНЭЛ
ЭМГЭНЭЛ

 Самбуугийн ОРОЛМАА /1964-2017/   Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Самбуугийн Оролмаа нь хүнд өвчний улмаас 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ...

Зургийн цомог