Нэхэмжлэл, гомдол, хүсэлт гаргахад шаардлагатай мэдээлэл 
 
Нэхэмжлэлийн /гомдол, хүсэлт / ямар хэлбэр, бүрдүүлбэртэй байх шаардлагатай вэ?
Шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэл /гомдол, хүсэлт / нь бичгийн хэлбэртэй байна. 
Нэхэмжлэлд дараахи зүйлсийг тусгасан байна. 
1.Нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргаж байгаа,
2.Нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, оршин суух хаяг /хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар/
3.Хариуцагчийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, оршин суух хаяг /хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар/
4.Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт, 
5.Нэхэмжлэлийн үнэ,
6.Хавсаргасан баримт бичгийн жагсаалт,
7.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл уг хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, 
8.Нэхэмжлэлийг төлөөлөгч гаргасан бол итгэмжлэл, 
9.Нэхэмжлэлийг хариуцагчийн тоогоор хувилж өгөх, 
10.Нэхэмжлэл бичсэн цаасны урь талаас баримтанд үдэхээр нугалсан байх, 
гэх мэт хуульд заасан нөхцөл болон баримт бичгийн стандартад нийцсэн байх хэрэгтэй. 
Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл гэж юуг ойлгож, тусгах вэ?
Нэхэмжлэлийн үндэслэл гэдэг нь нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдал юм. 
Нэхэмжлэлийн шаардлага гэдэг нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс ту хүсч байгааг илэрхийлдэг юм. 
 

Шүүхийн Мэдээлэл лавлагааны алба 02364743905
Веб сайт: http://www.court.zuunkharaa.se.gov.mn/

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Шүүгчийн бүлгийн сургалт амжилттай өндөрлөлөө
Шүүгчийн бүлгийн сургалт амжилттай өндөрлөлөө

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчдэд эрдэм шинжилгээний судалгаа хийхэд зайлшгүй шаардлагатай мэдлэг, ур чавдар эзэмшүүлэх, бие даан болон бүлгээр суралцах боломж, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2017 ...

БНСУ-ын Койкагийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
БНСУ-ын Койкагийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, Шүүхийн гадаад харилцааны хэлтсийн дарга Ч.Халиун нар БНСУ-ын Койкагийн төлөөлөгчдийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны ...

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна
Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна

  НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО       Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан Хууль зүй, дотоод хэргийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Эрүүгийн ...

ЭМГЭНЭЛ
ЭМГЭНЭЛ

 Самбуугийн ОРОЛМАА /1964-2017/   Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Самбуугийн Оролмаа нь хүнд өвчний улмаас 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ...

Зургийн цомог