Уулзалтаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр тус зөвлөлөөс 2019-2020 онд хийж хэрэгжүүлсэн ажлын товч тайлан, хүрсэн үр дүн, шүүхийн хараат бус, шүүгчийн бие даасан байдлыг хангах чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар танилцуулга, мэдээлэл хийв.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн шүүхийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шүүгч шүүхийн захиргааны ажилтнуудын эрх ашгийг хамгаалах, шүүхийн үйлчилгээг иргэдэд хүндрэл чирэгдэлгүй шуурхай хүргэх, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлэх талаар шүүгч ажилтнуудтай санал солилцсон юм.
Түүнчлэн шүүхүүдийн байр, техник, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн хангамж, шүүгч ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудлуудын талаар шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын санал хүсэлтийг хүлээн авч тодорхой асуудлуудыг Шүүхийн ерөнхий зөвлөл, түүний ажлын албанд уламжлан шийдвэрлүүлэх арга хэмжээ авахаа илэрхийлэв.
Уулзалтын дараа ажил үйлсээр тэргүүлж ажилласан шүүхийн ажилтнуудад олгогдсон салбарын шагналыг гардуулж баяр хүргэлээ.
Leave a Reply