МЭДЭГДЭЛ
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт зэргийг биечлэн хүлээж авахгүй байх, хэргийн материалтай танилцах, шүүгчийн туслахтай биечлэн уулзах зэрэг үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлах болсныг үүгээр мэдэгдэж байна.
Мөн шүүхээр үйлчлүүлэх иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагууд дараах байдлаар шүүхийн үйлчилгээг авах боломжтой. Үүнд:
1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл, хүсэлтийг баталгаат шуудангаар илгээх,
2.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд гаргаж буй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдол, хүсэлт болон шүүхийн тамгын газарт хүсэлт, албан бичгийг Mandal_tg@shuukh.mn и-майл хаягаар ирүүлэх,
3.Хэргийн материалтай холбоотой асууж тодруулах зүйлийг
Ерөнхий шүүгчийн туслах Г.Мэндбаяр-99220163
Шүүгчийн туслах М.Мөнхзаяа-99512030
Шүүгчийн туслах Г.Ганцэцэг-95239595
Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Соёлзул-99273015
Архив, бичиг хэргийн эрхлэгч Б.Баттөгөлдөр-95126976
Эвлэрүүлэн зуучлалтай холбоотой өргөдөл, гомдлыг 99273015 утсаар лавлана уу.
Шүүхээр үйлчлүүлж байгаа иргэд та бүхнийг Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын нөлөөгөөр үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор гарсан зөвлөмж, шийдвэрийг хүндэтгэн өөрийгөө болон бусдын эрүүл мэндийг хамгаалахыг хүсье.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН МАНДАЛ СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Leave a Reply