Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүгчдийн зөвлөгөөнөөс Ерөнхий шүүгчээр сонгогдон томилогдсон Б.Хэрлэнд тус шүүхийн шүүгчидээс болон Тамгын газрын хамт олноос хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэлийн ажиллагааг нээж Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг тус шүүхийн тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батсайхан танилцуулж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдсонд баяр хүргэлээ.
Тус шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат, Б.Эрдэнэмөнх нараас "Хууль ёс, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны мөнхийн манаач Эрхэм шүүгч таны шийдвэр тань нь мэргэн, ухаан нь саруул, өргөсөн тангарагтаа үнэнчээр ард түмэндээ үйлчлэхийг хүсэн ерөөлөө.
Leave a Reply