Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар, Н.Отгончимэг, ахлах референт Б.Оюуннасан нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнөөдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх, шүүхийн тамгын газрын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлыг судлах, шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар мэдээллэх зорилготой ажиллаж байна.
Уулзалтын эхэнд гишүүн Э.Зоригбаатар, Н,Отгончимэг нар Шүүхийн ерөнхий Зөвлөлийн бодлого чиглэл, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт байгуулагдаж, Шүүхийн Ерөнхий Зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ томилогдсоноос хойш дөрвөн сарын хугацаанд хийж хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж байгаа ажил, батлагдсан дүрэм, журмын талаарх мэдээлэлийг танилцуулав. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хэрлэн нь тус шүүх нь 4 шүүгч, 18 шүүхийн захиргааны ажилтантай, нийт 22 орон тоогоор үйл ажиллагаагаа /шүүн таслах/ явуулж байна. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх нь эрүүгийн болон иргэний чиглэлээр дангаар үйл ажиллагаагаа явуулдаггүй, эрүү иргэний хэрэг маргааныг шийдвэрлэдэг. Ажлын ачаалалын хувьд нэг шүүгчид ноогдох хэрэг маргаан жилд 250-300 шийдвэрлэдэг. Өнгөрсөн оны байдлаар Эрүүгийн 122, иргэний 500, зөрчлийн 264, прокуорорын дүгнэлт хэлэлцсэн 128 материал шийдвэрлэж ажилласан байна. Иймд тус шүүхийн шүүгчийн орон тоог 2016 онд баталсан 5 шүүгчийн орон тоог танилцуулав. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын дарга Д.Батсайхан нь шүүхийн тамгын газрын ажлыг товч мэдээлж, тус шүүхийн байрны гадна өнгө үзэмж сайжруулах, цаашилбал шүүхийн байрыг 3 давхар болгох дүгнэлт гаргуулах, төсөв зохиох гэх мэт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг авах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Тухайлбал тус шүүхийн байр нь 2012 оноос хойш одоог хүртэл их засварын ажил хийгдээгүй тул гадна, дотор, их засварын ажил хийх, шүүх хуралдааны танхимын тавилга хуучирч муудсан, ашиглалтын хугацаа дууссан тул солих, техник тоног төхөөрөмжийг шинэчлэх, шүүхийн тамгын газрын орон тоо, хүний нөөцийн дутагдалтай учраас нэмэгдүүлэх арга хэмжээ авахад дэмжлэг хүслээ.
Leave a Reply