Түүхэн замнал
Тус шүүх 1956 онд хэсгийн шүүх нэртэйгээр дарга, нарийн бичиг, зарлага гэсэн гурван орон тоотойгоор анх байгуулагджээ. Анхны даргаар нь Бадарч ажиллаж байв.
1961 оны АИХ-ын Тэргүүлэгчдийн 315 дугаар зарлигаар нүүдлийн болгон өөрчилж, шүүгчийг нь аймгийн төвд төвлөрүүлж, нүүдэллэн ажилладаг болгожээ.
Үүний дараа Зүүнхараа хотын хөдөлмөрчдийн удаа дараагийн хүсэлтийн дагуу 1963 оны 10 дугаар сарын 30-ны өдөр БНМАУ-ын Сайд нарын 512 дугаар тогтоолоор Зүүнхараа хотын Ардын шүүх нэртэйгээр байгуулагдсанаас хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар 1993 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүх, 2013 оны 12 дугаар сарын 18-ний өдрөөс Сум дундын 21 дүгээр шүүх, 2015 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
1963 онд Ардын шүүх нэртэйгээр байгуулагдахад анхны даргаар нь 1963-1964 онд Донойн Ханд ажиллаж байжээ.
Түүний дараа 1964-1969 онд Чадраабалын Чунтсүрэн, 1969-1974 онд Гэндэндаржаагийн Баасансүрэн, 1974-1976 онд Цэрэнгийн Сайнбаяр, 1976-1980 онд Баасангийн Цогням, 1980-1992 онд Гончигийн Моононцагаан нар тус шүүхийн даргаар ажиллаж байв.
1993 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Зүүнхараа хотын Ардын шүүхийн нэр өөрчлөгдөж Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүх нэртэй болоход анхны ерөнхий шүүгчээр 1992-1999 онд Содномбалжирын Цоодол, удаад нь 1999-2012 онд Бадарчийн Бямбахорлоо нар ажиллаж байв. Энэ хугацаанд шүүгчээр Шүрэнцэцэг, Түмэн, Сайнбаяр, Ч.Алтанцэцэг, Б.Оюунцэцэг, Ж.Энхжаргал, шүүхийн захиргааны ажилтнуудаар тамгын хэлтсийн төлөөлөгч 1998-2006 онд Д.Наранцэцэг, шүүгчийн туслахаар 2006-2012 онд Ж.Эрдэнэбат, 2007-2011 онд Ц.Мөнх-Оргил, жолооч Ц.Жанчив, бичиг хүргэгч Б.Цэцэгмаа, жижүүр Ууганбаатар, А.Түвшинбаяр нар ажиллаж байлаа.
Тус шүүх нь 2015 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх болон өөрчлөгдөж, Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол сумуудыг харьяалан ажиллаж байна.
Эдүгээ тус шүүх нь Ерөнхий шүүгч Б.Хэрлэн, шүүгч Б.Алтанцэцэг, Ж.Эрдэнэбат, Б.Эрдэнэмөнх, тамгын газрын дарга Д.Батсайхан, Шүүгчийн туслах Б.Ариунсанаа, Г.Мэндбаяр, Г.Ганцэцэг, Э.Батгэрэл, ШХНБДарга С.Төртулах, Д.Соёлзул, Эвлэрүүлэн зуучлагч Д.Төр-Амгалан, Эвлэрүүлэн зуучлалын туслах ажилтан Б.Ганзаяа, Ахлах нягтлан бодогч Л.Сансугар, нярав Д.Хишигдүүрэн, мэдээллийн технологийн мэргэжилтэн Г.Батзориг, мэдээллийн лавлагааны мэргэжилтэн Б.Баттөгөлдөр, бичиг хүргэгч Л.Шоовдор, жолооч Б.Дөрвөнжин, Сантехникч Ж.Энхтүвшин, үйлчлэгч Т.Баясгалан, Ш.Энхцэцэг нарын 22 ажилтантайгаар шүүн таслах ажиллагааг явуулж байна.
Шүүн таслах ажиллагааг 5-34 жил шүүгчээр ажиллаж буй дадлага туршлагатай болон залуу шүүгчид, шүүгчийн туслахууд шүүн таслах ажиллагааг явуулдаг.
© Copyright 2020. Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн тамгын газар