ТОВЧ МЭДЭЭ



ЭВЛЭРЛИЙН ГЭРЭЭ

                                                                                                               

2020 оны 08 сарын 26-ны өдөр                                                                                            Мандал сум

        

                   Дугаар 149/ЭГ2020/00144

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн Эвлэрүүлэн зуучлагч Д.Соёлзул би доорхи эвлэрлийн гэрээг талуудын хүсэлтээр байгуулав.

         Өргөдөл гаргагч:******************

Хаяг: Сэлэнгэ аймаг Мандал сумын *дугаар баг ******* тоотод байрлах утас:******

Итгэмжлэгдсэн төлөөлөгч ********овогт ******    

*******************************************

Хаяг: Сэлэнгэ аймаг Мандал сумын *  дүгээр баг, *****************тоотод оршин суух, /РД:******** /утас:**********

Уригдсан тал:************ овогт ***************

Хаяг:Сэлэнгэ аймгийн Мандал сум * дүгээр баг ********** тоотод оршин суух,/РД:**********/ утас:***************

 

Өргөдөл гаргагч ******************* Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөлдөөИргэн ********** овогтой ********* нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр *********-аас ******* тоот зээлийн гэрээ байгуулан 1000,000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн 24 сарын хугацаатай сарын 3.65 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн графикт заасны дагуу сар бүр хэвийн төлж байгаад 2020 оны 02 дугаар сараас хойш зээлийн төлөлт хийгдээгүй байж байгаад, 6 дугаар сард 50000 төгрөг, 7 дугаар сарын 01-нд 60000 төгрөг тус тус хийгээд одоо болтол зээл нь хэвийн төлөлтөндөө орж чадаагүй хугацаа хэтэрсэн хэвээр байна.  Зээлдэгч ************* нь үндсэн зээл 767000 төгрөг, хүүны 65600 төгрөг нийт 832600 /найман зуун гучин хоёр мянга зургаан зуун/ төгрөг төлбөртэй байна. Шүүхийн зардал болох улсын тэмдэгтийн хураамж 25000 төгрөгийн хамт гаргуулах саналтай байна гэжээ.  

Өргөдөл гаргагч ********** итгэмжлэгдсэн төлөөлөгч *********** эвлэрүүлэн зуучлах уулзалтын явцад гаргасан тайлбартаа: Иргэн ******** овогтой ***********нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр *************-аас ******** тоот зээлийн гэрээ байгуулан 1000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай сарын 3,65 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн графикт заасны дагуу сар бүр хэвийн төлж байгаад 2020 оны 02 дугаар сараас хойш зээлийн төлөлт хийгдээгүй байж байгаад, 6 дугаар сард 50000 төгрөг, 7 дугаар сарын 01-нд 60000 төгрөг тус тус хийгээд одоо болтол зээл нь хэвийн төлөлтөндөө орж чадаагүй хугацаа хэтэрсэн хэвээр байна.  Зээлдэгч ************ нь үндсэн зээл 767000 төгрөг, хүүны 65600 төгрөг нийт 832600 төгрөгний төлбөртэй байна. Шүүхийн зардал болох улсын тэмдэгтийн хураамж 25000 төгрөгийн хамт гаргуулах саналтай байна. Манай байгууллагаас 3 сарын хугацаанд зээлийг бүрэн төлүүлж дуусгах саналтай байна гэв.

Тайлбар гаргагч ************* нь эвлэрүүлэн зуучлах уулзалтын явцад гаргасан тайлбартаа: ************ миний бие 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ************-аас 1000000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай сарын 3.65 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн. Би замын хойно байр түрээслэж хүнсний цех ажиллуулж байх даа авсан. Тэгээд би ажлаа хийхээ больж зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Би ********** нэхэмжилж байгаа зээлийн үлдэгдэл 767000 төгрөг, зээлийн хүү 65600 төгрөг нийт 832600 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын дотор 3 хувааж  бүрэн төлж барагдуулах саналтай байна гэв. 

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч өргөдөл гаргагч ************** итгэжмлэгдсэн төлөөлөгч ********* тайлбар гаргагч *********** нар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Д.Соёлзулын дэмжлэгтэйгээр зээл, зээлийн хүү, нийт 832600 төгрөгийг гаргуулахаар шаардсан ба эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож эвлэрээд, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 26 дугаар зүйл, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг үндэслэн 2020 оны 08 сарын сарын 26-ны өдөр эхэлсэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад дараах зүйлийг тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

Тохиролцсон байдал

 

1.Өргөдөл гаргагч ****************** нь тайлбар гаргагч ****************** нь зээлийн үлдэгдэл 767000 төгрөг, зээлийн хүү 65600 нийт 832600 төгрөг гаргуулахаар шаардсан ба эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад талууд харилцан тохирч эвлэрээд тайлбар гаргагч **************** нь зээл болон зээлийн хүү нийт 832600 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрэв.

2. Тайлбар гаргагч **************** нь зээлийн төлбөр болох 832600 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 277000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 277000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 278600 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцов. 

3. Хэрвээ гэрээнд заасан хугацаанд төлбөрийг сайн дураараа төлж барагдуулаагүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албадан гүйцэтгүүлэхээр талууд тохиролцсон болно.

4. Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

5. Эвлэрлийн гэрээг 4 хувь үйлдэх бөгөөд нэгэн адил хүчин төгөлдөр байна.

6. Энэхүү гэрээ нь талуудын хүсэл зорилго, сайн дурын үндсэн дээр хийгдсэн болно.

7. Өргөдөл гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 25000 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, уригдагч тал ************* 25000 төгрөгийг гаргуулж өргөдөл гаргагчид буцаан олгохоор болов.

8.Талууд Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дах хэсэгт зааснаар эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулахаар тохиролцов.

 

 

 

 

           ЭВЛЭРЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛСАН

 

          ӨРГӨДӨЛ ГАРГАГЧИЙН

          ИТГЭМЖЛЭГДСЭН ТӨЛӨӨЛӨГЧ:............................. /**************/

 

          ЭВЛЭРЭЛД УРИГДСАН ТАЛ: ............................        / ******************/

  


Хэрэгцээт линк

© Copyright 2020. Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн тамгын газар