Мандал сум дахь сум дундын шүүх шүүхийн

товч танилцуулга:

Тус шүүх анх 1956 онд хэсгийн шүүх нэртэйгээр байгуулагдан анхны даргаар нь Бадарч гэдэг хүнийг томилж дарга, нарийн бичиг, зарлага гэсэн 3 орон тоотой ажиллаж байгаад 1961оны АИХурлын тэргүүлэгчдийн 315 дугаар зарлигаар нүүдлийн болгон өөрчилж шүүгчийг нь аймгийн төвд төвлөрүүлж нүүдэллэн ажилладаг болгожээ. Үүний дараа Зүүнхараа хотын хөдөлмөрчдийн удаа дараагийн хүсэлтийн дагуу 1963 оны 10 дугаар сарын 30-ны өдөр БНМАУ-ын Сайд нарын 512 дугаар тогтоол гарч Зүүн-Хараа хотын ардын шүүх нэртэйгээр дахин байгуулагдаж тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар 1993 оны 7-р сарын 01-ний өдрөөс Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүх, 2013 оны 12 сарын 19-нөөс Сум дундын 21 дүгээр шүүх болсон. Тус шүүхийн орон тоо 22 ажилтнаар төлөвлөгдсөн 20 ажилтантай ажил үүрэг гүйцэтгэж байна. Үүнд:

1. Ерөнхий шүүгч: Б.Алтанцэцэг

2. Шүүгч: Б.Хэрлэн, Д.Ренченхорол, Ж.Эрдэнэбат

3. Тамгын газрын дарга Ж.Түвшинжаргал

4. Шүүгчийн туслах: Д.Төр-Амгалан, М.Мөнхзаяа, Д.Батсайхан, Г.Мэндбаяр

5. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ариунсанаа, П.Нямсүрэн

6. Эвлэрүүлэн зуучлагч: Б.Эрдэнэмөнх

7. Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Г.Ганцэцэг

8. Мэдээлэл технологийн мэргэжилтэн Г.Батзориг

9. Ерөнхий нягтлан бодогч: Б.Мягмарсүрэн

10. Нярав: Л.Чулуунцэцэг

11. Архив бичиг хэргийн эрхлэгч: ДСоёлзул

12. Бичиг хүргэгч: А. Шоовдор

13. Үйлчлэгч: Т.Баясгалан, Ш.Энхцэцэг

14. Сантехникийн слесарь: Ж.Энхтүвшин

15. Жолооч: Г.Мөнхбаатар

Боловсролын хувьд дээд боловсролтой 12, магистр 4 үүнд: эрх зүйч 9, нябо-эдийн засагч 2, тусгай дунд боловсролтой 1, бүрэн дунд боловсролтой 6 хүн байгаа ба бүх ажилтны 71 хувь нь дээд боловсролтой болно.

Шүүн таслах ажиллагааг 2-30 жил шүүгчээр ажиллаж буй дадлага туршлгатай болон залуу шүүгчид, шүүгчийн туслахууд явуулдаг.

Өвөрхангай аймагт суугаа өндөр настан Цоодол гуай, Хөтөлийн шүүхийн тамгын албаны даргаар ажиллаж байгаа Д.Наранцэцэг, тус сумын 2-р багийн өндөр настан Шүрэнцэцэг, 1-р багийн иргэн Ж. Энхжаргал, Баянгол сумын өндөр настан Түмэнхүү гуай нар нь тус шүүхэд олон жил идэвх зүтгэл үр бүтээлтэй ажиллаж энэ байгууллагын хөгжилд зохих хувь нэмэрээ оруулсан юм.

Манай шүүх Монгол улсын хамгийн том сум Мандал сумын төв Зүүнхараа хотод байрлаж Баянгол сум , Түнхэл, Хэрх тосгон, Сум дундын 1 дүгээр прокурорын газар, цагдаагийн хэлтэс, 800 гаруй ялтан хүмүүждэг чанга дэглэмтэй 2 хорих анги, мөн УБТЗ-ын харъяа төмөр замын Зүүн-Хараа зангилгаа, БОС-ны 1 дүгээр анги, Депо, Төмөр замын эмнэлэг, Мод боловсруулах үйлдвэр, алтны Бороо-Гоулд болон Спирт Бал Бурам ХХК, Эрчим хүчний төв, 12 жилийн 6 сургууль, Сум дундын нэгдсэн эмнэлэг зэрэг үйлдвэр үйлчилгээний томоохон компани, аж ахуй нэгж байгууллагууд болон 28.0 мянга гаруй хүн амд үйлчлэнмөн шүүхийн шинэчлэн зохион байгууллалтаар Төв аймгийн Борнуур, Жаргалант, Сүмбэр, Батсүмбэр сумдуудыг харьяалах болсон.Нэг шүүгчид ноогдож байгаа эрүүгийн хэргийн тоогоороо улсад хамгийн ихтэйд тооцогддог өндөр ачаалалтай шүүх юм. Тус шүүх шүүн таслах ажлаараа 2004 онд Сум сум дунд дүүргийн шүүхүүдээс улсад 2 дугаар байр, 2005 онд шүүн таслах болон бусад ажлаараа улсад 1 дүгээр байр эзэлсэн. Шүүгч Б. Бямбахорлоо 2009 оны Монгол Улсын нийт шүүгчдийн дундаас хамгийн сайн зохион байгуулагч - Манлайлагч шүүгчээр, Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг Сэлэнгэ аймгийн шүүгч нарын дунд шүүн таслах ажлаараа оны чанарын аварга шүүгчээр шалгарсан. Шүүн таслах ажилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүр сонгогчдын нэрсийн жагсаалтаас тодорхой шалгуур хагасан хүмүүсийг шүүх хуралдаанд суух иргэдийн төлөөлөгчөөр сонгон батлуулж оролцуулдаг эдгээрээс Мандал сумын 3-р багийн иргэн Санжаа, Нямжав, 2-р багийн иргэн Даш, 1-р багийн иргэн Ванчигмаа нар бусдаасаа илүү идэвхи зүтгэл гарган шүүхийн ажлыг дэмжиж оролцож ирлээ.


 




 

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

  Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2017 оны 12 сарын 04-ний өдрийн А/66 тоот тушаалын дагуу хэргийн хөдөлгөөний ажлын хэсгийн бүрэлдэхүүн Төв аймаг дахь анхан болон давж ...

Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

Хэнтий аймаг дахь Шүүхийн тамгын газраас санаачлан хамт олны эрүүл мэндийг дэмжих зорилгоор агаар салхинд гарч, цагийг зөв боловсон хөгжилтэйгээр өнгөрүүлэхээр зохион явуулсан "Цасны баяр 2017” арга ...

Орхон аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Орхон аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

"ШАТРЫН ТЭМЦЭЭН” зохион явууллаа Монголын Шүүхийн ажилтны нэгдсэн холбооны Орхон аймаг дахь салбар хорооноос 2017 оны12 дугаарсарын08-ны өдөр тус шүүхийн захиргааны болон үйлчилгээний ...

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүний эрхийн үндэсний комисс болон төрийн зарим байгууллагуудын хамтарсан ...

Зургийн цомог