Тус шүүхийн тамгын газраас Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн дотрын их эмч Д.Мөнхзаяа, сургалтын арга зүйч их эмч Б.Оюундарь нартай хамтран "Артерийн даралт ихсэх, багасах өвчин"-ний талаар шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад урьдчилан сэргийлэх зорилгоор сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалтын хүрээнд артерийн даралт ихсэх, багасах шалтгаан, уг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх болон анхны шатны яаралтай тусламж үзүүлэх, байгууллагын хэмжээнд хэрэглэвэл зохих даралт хэмжих аппаратыг хэрхэн ашиглах талаар зөвлөгөө, мэдээлэл олгосон эмч нартаа талархал илэрхийлье.
Leave a Reply